“Хот суурин газрын ландшафтын архитектур 2017” шилдэг илтгэлийн эзэд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/ “Хот суурин газрын ландшафтын архитектур 2017” сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэлийг шалгаруулж ялагчдыг шалгаруулжээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд бакалаврын 15, магистрантын 8 оюутан илтгэл тавьж өрсөлдсөн байна. Бакалаврын оюутны илтгэлийн тэргүүн байрт“Авто замын дагуух ландшафт архитектурын төлөвлөлт” илтгэлээр Б.Мөнхсүх шалгарсан бол удаах байрт Ш.Халиунцэцэг, Б.Батхүү нарын “Хот суурин газарт бичил цэцэрлэгийг төлөвлөх хэрэгцээ, шаардлага” илтгэл, гуравдугаар байрт Б.Энхмаа “Ландшафтын архитектурын бага хэлбэрийн элементийн төлөвлөлтийн асуудлууд” илтгэл шалгарлаа. Илтгэлийн уралдааны шилдэг оюутнаар “Зуслангийн газрын ландшафтын архитектурын тохижилтыг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавьсан Л.Саранцэцэг тодорсон байна.
Магистрантын оюутнуудын илтгэлийн тэргүүн байрт “Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан ойн зурвасанд тарималжуулсан мод, сөөгний өсөлт, хөгжилтийн онцлог, амьдралтын судалгаа” илтгэлээр Г.Ган-Эрдэнэ шалгарсан байна. Удаах байруудад “Тарималжуулж буй мод, сөөг ургамлын чимэглэлийн шинж, амьдрах чадварын үнэлгээ” илтгэлээр Б.Лхагвадулам, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх бут, сөөг ургамлын чимэглэлийн шинж, амьдрах чадварын үнэлгээ” илтгэлээрээ Б.Энхсайхан нар шалгарчээ.