Мьянмар рохинжачуудыг буцааж авчрахаар бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-16 13:25:02
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Бангладеш руу дүрвэсэн рохинжачуудыг ирэх оны хоёрдугаар сараас буцааж авчрахаар бэлтгэж байна гэж Мьянмарын Ерөнхийлөгч мэдэгджээ. Рохинжачууд нь Мьянмарын үндэстний цөөнх бөгөөд лалын шашинт хүмүүс юм.

Мьянмарын ерөнхийлөгчийн хувиар Японд анх удаагаа айлчилж буй Тхин Чжо нь өчигдөр “Эн-Эйч-Кэй” телевизэд ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Тэрбээр рохинжачуудын асуудлаар гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад анх удаагаа ярилцлага өгсөн нь юм.

Тэрбээр ярихдаа “Рохинжачуудыг ирэх оны хоёрдугаар сараас буцааж авчрахаар бэлтгэж байна. Тэдний амьдрах орон байрыг барьж байна” гэжээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Мьянмарын засгийн газрын цэргүүд өнгөрсөн наймдугаар сараас рохинжа босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсний улмаас 640 мянган хүн тус улсын Ракхайн мужаас хөрш Бангладеш руу дүрвэн дайжаад байгаа юм. 
Г.Доржханд
Холбоотой мэдээ