ГСҮТ-ийн ажилтнууд гамшгаас хамгаалахад суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-15 15:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гэмтэл согог үндэсний төвийн ажилтан, алба хаагч нарт гамшгаас хамгаалах ерөнхий ойлголтын талаар танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшиг ослын тухай ерөнхий ойлголт болон гарсан гал түймрийг унтраах арга, гал унтраах анхны шатны бага хэрэгсэл зэрэг сэдвээр хичээл зааж, дадлага сургууль хийв. Сургалтыг Баянгол дүүргийн ОБХ-ийн орлогч дарга, хошууч Ц.Гантулга, Гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Д.Бат-Эрдэнэ, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч О.Хатантуул болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн тусламжаа үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн нар хамтран явуулсан бөгөөд нийт 80 гаруй ажилтан, алба хаагч хамрав гэж дүүргийн ОБХ-ээс мэдээлэв.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ