Б.Хурцын томилгоог маргаашийн чуулганаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны ирц бүрдсэн тул 10:30 минутад эхэллээ.
УИХ-ын дарга М.Энхболд хуралдааны эхэнд Малын генетик нөөцийн тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосныг гишүүдэд танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Томилгооны сонсгол явуулахаар УИХ-ын 22 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад хандсан ч нээлттэй сонсгол хийх асуудал дээр хойрго хандаж байна. Иймд маргааш өргөдөл гаргасан 10 иргэнийг хүлээж авч уулзана. Уулзалтаас гарсан дүгнэлтийг эргэж танилцуулна" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд, "УИХ-ын гишүүдийн нэр төртэй холбоотой асуудлыг БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Б.Хурц хөндсөн. Тиймээс Тусгай хяналтын дэд хороогоор гишүүдтэй холбоотой яригдсан асуудлыг хэлэлцэхээр болсон. Гэтэл уг хороо хуралдахгүй байна. Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах вэ. Тус хороог хуралдуулж гишүүдийн нэр төрийг сэргээж өгнө үү" гэсэн саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбатын хувьд Малын генетик нөөцийн тухай хуулийн төслөө буцаан татах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхийлөгч улс орны нөхцөл байдлын талаар УИХ-д мэдээлэл хийх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Б.Хурцтай холбоотой 8 хүнээс гурван өдрийн өмнө өргөдөл өгсөн. Өргөдлийн хариуг 30 хоногийн дотор өгөх ёстой. Өргөдлийг нягтлан шалгаж хууль зүйн хүрээнд судалж байна" гэсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд, "Элчин сайдтай холбоотой асуудал өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн яригдаж байна. Нээлттэй сонсголыг 900-гоос доошгүй хүн өргөдөл ирүүлсэн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг гэж Өргөдлийн байнгын хорооноос тайлбарлаж байна. Иймээс Б.Хурцын асуудлыг маргаашийн чуулганаар хэлэлцэхээр болсон" гэсэн тайлбарыг энэ үеэр хийсэн. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан хэлэлцэх асуудалдаа оров.

Б.Туул