Сайн санааны хандивын аян үргэлжилж байна

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 12:14:04

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын алба хаагчид Б.Сайханбаяр хүүгийн эмчилгээнд 250 мянган төгрөг хандивлав.

Аймгийн Засаг даргын санаачлагаар өрнөсөн “Нийгмийн үйлчилгээг-танд” сарын аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэд рүү хандсан ажлыг зохион байгуулж эхэлсэн. Тус аймгийн ЗДТГ-ын байранл харьяа таван хэлтэс, Цэргийн штаб, Архивын тасаг байрлаж ажилладаг. Эдгээр хэлтэс, тасгийн хамт олон хүүхдийн “Шонхоодой” ардын циркийн жүжигчин Б.Сайханбаяр хүүгийн эмчилгээний зардалд зориулж дээрх мөнгийг хандивласан байна. Б.Сайханбаяр хүү зүрхний цоорол өвчний улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Хүүгийн хагалгааны зардал болох хоёр сая таван зуун мянган төгрөг цуглуулах хандивын аяныг “Шинэ амьдрал” ТББ-аас зохион байгуулж одоогийн байдлаар Б.Сайханбаяр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн учир циркийн багш Я.Батцэцэгт уг хандивын мөнгийг гардууллаа.

                                                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ