Дархан хотод авто замын 1270 тэмдэг, тэмдэглэгээ байх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:13:34

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн хурал болов.

Тус хурлаар аймгийн хэмжээнд 2015 онд гарсан малын хулгай, замын хөдөлгөөний зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээлэл, малын хулгайтай тэмцэх хамтын ажиллагааг сайжруулах, төвийн бүсийн зөвлөлгөөн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аяны төлөвлөгөө удирдамж зэргийг танилцууллаа. Дархан-Уул аймгийн төв Дархан хотын хэмжээнд 1270 тэмдэг, тэмдэглэгээ зайлшгүй шаардлагтай гэсэн тооцоо гарсныг танилцуулаад хөдөлгөөний зохион байгуулалтын өөрчлөлт хийж авто замын сүлжээ батлах хэрэгтэй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлав.

Мөн үеэр тус аймагт Нийслэлийн Замын Цагдаагийн газрын Техник замын хяналтын тасгийн дарга Б.Батзориг ирж ажиллаж байгааг танилцуулж Дархан хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх шийдвэрлэх асуудлын талаар санал дүгнэлт гаргасантай танилцаад шийдвэр гаргах төвшинд авч хэлэлцэхээр тогтлоо.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ