“Зөв хооллолт”-ын сургалтын танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 17:33:24

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эмчилгээний хоолны тасаг “Зөв хооллолтын” сургалтын танхимтай боллоо.

Үүнийг үл хөдлөх, хөрөнгө зуучлалын “ОСЗА” төв гурван сая төгрөгөөр тохижуулсан юм. Сургалтын танхим 18 хүний суудалтай. Уг танхимаар БОЭТ-д хэвтэн эмчлүүлэгч болон жирийн иргэд үйлчлүүлэх боломжтой юм.

Сүүлийн үед иргэд зөв хооллолтын талаар их ярих болсон ч хамгийн гол нь хоолыг хэрхэн зөв бэлдэх, эмчилгээний хоолны орц, норм ямар байх талаар сайн мэддэггүй. Иймд тус эмнэлэг мэргэжлийн тогооч, эмчилгээний хоол зүйч С.Цэнд-Аюушаар  зөвлөмж, мэдээлэл хүргэхээр зорьсон нь энэ юм. Эмнэлэгээр үйлчлүүлэгчид нь  хэвтэх хугацаандаа эмчилгээний хоол иддэг ч гэртээ гарсан хойноо буруу хооллодог тул өвчин эдгэрэлтэд муугаар нөлөөлдөг байна. Иймд эмчилгээний хоол хэрхэн бэлдэх заавар, зөвлөгөөг уг сургалтын танхимд тогтмол хийж үзүүлнэ гэж С.Цэнд-Аюуш хэлж байна.  Ялангуяа зүрх судасны өвчлөлийг багасгахын тулд эрүүл, зөв хооллолт чухал гэдгийг тэрээр онцолсон юм.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ