"Голын өндөр" ХХК газар тариалангийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ жил Сэлэнгэ аймгийн Хушаат сум аймагтаа төдийгүй улсдаа хамгийн өндөр ургац хураан авсан амжилтыг үзүүлээд байгаа юм. Арвин ургацын эзэд Хушаатчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд газрын шим, тэнгэрийн хишиг, амуу будааныхаа хишгийг түгээх “Ургацын баяр”-аа тэмдэглэсэн байна.
Алтран шаргалтах тарианы эзэд Хушаатын тариаланчид баярын энэ өдрөөрөө ургацын баярын шилдэг номинацийн эздээ тодруулан шагнаж урамшуулжээ. Үүнд 1000 га-д улаанбуудай тариалж, 2858.0 тн ургац хураан авч нэгж га-гаас 28.6 цн буюу га-гаас хамгийн их улаан буудай хураан авсан амжилтаар "Цэгээн хуст" ХХК бусдыгаа манлайлжээ. Үүний араас 50 га-д төмс тариалж 1100.0 тн төмс буюу га-гаас 220.0 цн ургац хураан авсан амжилтаар "Элит үр" ХХК, 0.5 га-д лууван тариалж 14.0 тн буюу га-гаас 280.0 цн луувангийн ургац хураан авсан амжилтаар ногоочин Х.Мөнхцэцэг шалгарлаа.
Мөн 11 төрлийн хүнсний ногоо тариалж 21.0 тн хүнсний ногооны ургац хураан авсан амжилтаар Б.Пүнтэй, /Жон Деер/-ээр 575 га-гаас 12018.0 цн үр тариа хураан авсан амжилтаар "Өгөөж мандал уул" ХХК-ийн механикжуулагч Н.Жаргалбат, "Хамгийн их үр тарианы ургац хураан авсан /Нива/ механикжуулагч"-аар 500 га-гаас 8050.0 тн ургац хураан авсан амжилтаар "Элит үр" ХХК-ийн механикжуулагч Ө.Цогтбаяр нар тодорчээ. Баярын энэ өдрөө "Газар тариалангийн үйлдвэрлэлийн шилдэг үйлчилгээний ажилтан"-аар 806.0 тн төмс ялган сортолж улсад тушаасан амжилтаар "Нью кроп" ХХК -ийн ажилтан П.Нэргүй шалгарч, "Нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлэгч ААН-ээр сумын 30 жилийн ойн арга хэмжээнд 15.8 сая төгрөг хандивлан сумын харьяат 18 иргэнийг тогтмол ажлын байраар ханган, нийгмийн даатгалд хамруулсан амжилтаар "Өгөөж мандал уул" ХХК, "хамгийн их хадлан бэлтгэсэн иргэн"-ээр 432.0 тн хадлан бэлтгэсэн хадланчин Л.Батбаатар нар шалгарсан байна. Түүнчлэн техникийн шинэчлэл, үрийн агуулах, тариалангийн талбай хашаажуулахад 2017 онд 689.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн үзүүлэлтээрээ "Голын өндөр" ХХК "Газар тариалангийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн ААН"-ээр шалгарчээ.

Ч.Отгонцэцэг