Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-12-04 18:11:59
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Говийн  нутгаар өдөртөө хүйтний эрч суларч 2-7 хэм хүйтэн байх боловч энэ сарын 6-нд  төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи 7-9-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 
Холбоотой мэдээ