Цагдаагийн алба хаагч нар цол нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-27 23:27:52

Завхан/МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/555 дугаар тушаал, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны Б/67 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагч нарыг "цагдаагийн цол"-оор шагналаа. 
Цагдаагийн хошууч цолоор Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтсийн шүүх, шүүгчийн аюулгүй байдал, хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Отгонбаяр, Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад Б.Батжаргал нарыг шагнажээ. Харин Цагдаагийн ахмад цолоор Идэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Нямтулга, Цагдаагийн ахлах дэслэгч цолоор Их-Уул сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Амгаланбаатар, Цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч С.Банзрагч, Жинст багийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Пүрэвжаргал, Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ханбүргэд,  Түдэвтэй сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бямбазоригт, Тэс сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуяг нарыг тус тус шагнажээ. 
Зэрэг дээгүүр цагдаагийн хошууч цолоор Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Идэрмөнх шагнуулсан бол аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Цагдаагийн ахлах ахлагч цолоор дөрвөн алба хаагчийг шагнасан байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ