Арваннэгдүгээр сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2015-11-17 09:10:59

09.00 цагт УИХ-ын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны “А” танхимд болно.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ.

-Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ.

-Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ.


09.00 цагт “Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлэг Барилгын политехник коллежийн байранд болно.

09.00 цагт "Олон улсын терроризм ба Аюулгүй байдал" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно. БХИС, Терроризмтэй тэмцэх холбоо хамтран зохион байгуулах энэ хурлаар сонирхолтой илтгэлүүд тавигдана.

10.00 цагт “Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” сэдэвт уулзалт “Эделвайс” зочид буудалд болно.

11.00 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

11.00 цагт БНХАУ-ын Ху Бэй мужийн Чиби хотноо болсон “Олон улсын цайны их хурал”-ын талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийх "Оюутны хөгжлийн жил"-ийн нээлт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 1 давхарт болно.

11.40 цагт Олон Улсын Оюутны эрхийн өдөрт зориулсан “Монголын оюутнууд 1990 оны Ардчилсан хувьсгалд” номын нээлт, Оюутны арчилсан хөдөлгөөнд оролцогчдын уулзалт-ярилцлага МУИС-ийн хичээлийн II байр “Нийгмийн ухааны номын уншлагын танхим” /213 тоот/-д болно.

12.00 цагт Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэнгээс “Чингисийн монголчуудын тусгаар тогтнолын эрэлд” сэдвээр "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт Эрүүл мэндийн байнгын хорооны хуралдаан НЗДТГ-т болно. Хурлаар архи тамхи, эм эмнэлэгийн тухай хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдалтай холбоотой иргэдийн гомдлыг хэлэлцэнэ.

14.00 цагт Гадаад хэргийн яамны "Хэвлэл мэдээллийн цаг" ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.

Холбоотой мэдээ