“Сонгодог шуранхай” тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-24 10:49:56
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол ардын уртын дуу бол Монголын сонгодог урлаг юм гэж “Сонгодог шуранхай” тоглолтыг зохион байгуулагч уртын дуучин СТА Д.Дагиймаа, дуурийн дуулаач СТА Н.Нямсүрэн нар хэллээ. Тэд анхны бие даасан “Сонгодог шуранхай” тоглолтоо хийж монгол ардын дууг хослон дуулж дуурийн, уртын дууны хөг аялгуугаар хоршин дуулсан нь онцлог байлаа.
Тодруулбал, “Цэнхэрлэн харагдах уул”, “Говийн өндөр ууланд”, “Бүүжидмаа” зэрэг монгол ардын дууг өвөрмөц найрууллаар хоршин дуулсан нь Монгол ардын уртын дуу бол Монголын сонгодог урлагийн нэг мөн гэдгийг батлан харуулахаас гадна дуурь, уртын дуу хоёр хосолж болдогийг хамтын уран бүтээлээрээ харууллаа. “Сонгодог шуранхай” тоглолтод УДБЭТ-ийн симфони цөөхүүл найрал хөгжим, удирдаачаар Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх нар урилгаар ирсэн юм. Мөн  Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын уран бүтээлчид оролцлоо. Анхны бие даасан тайлан тоглолтоо хийж буй Монгол ардын уртын дууч Д.Дагиймаа, дуурийн дуучин Н.Нямсүрэн нар  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх  Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид юм. 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ