Байнгын хороодын хуралдааныг өнөөдөр товлоогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-21 10:36:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 28 дугаар их хуралтай холбогдуулж өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдахгүй.
 
УИХ-ын дэгээр бол долоо хоног бүрийн мягмар гарагт байнгын хороод хуралддаг. Өнөөдрийн хувьд дээрх их хурал хуралдаж байгаатай холбогдуулж ямар нэг байнгын хороодын хуралдаан товлоогүй байна. Харин маргааш зарим байнгын хороод хуралдаж, энэ 7 хоногт хэлэлцэхээр товлосон хууль тогтоолуудын хэлэлцүүлгийг хийх юм.
 
Өнөөдрийн хувьд Мал амьтны, эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордоны “В” танхимд хуралдах нь. 
Б.Туул
Холбоотой мэдээ