Их аварга М.Даваажаргал Кюүшюү башёг тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-15 17:47:40

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн найм дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Мёогирюүг давснаар нэг ч уналгүй башёг ганцаараа тэргүүлж байна.

Их аварга М.Даваажаргал долоо дахь өдрийн барилдаанд маэгаширагийн хоёроос босч барилдаж байгаа Окиномитай барилдахдаа дэвжээний захад сүмо бөхийн хамгийн ховор хийгддэг  мэхээр давж /өөр дээрээ давуулан шидэх/ үнэхээр хурц хараатай, уран чадвартай бөх гэдгээ харуулсан юм. Энэ мэхийг одоогоос таван жилийн өмнө 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакүход өөрт нь хийж давж байжээ.

Энэ өдрийн байдлаар 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүтэй 5 сүмоч нэг унаа, долоон даваатай Их аварга Хакүхо М.Даваажаргалын араас нэхэж байна. Харин 71 дэх Их аварга Какурюү М.Ананд өнөөдөр комосүби Точиношинг давснаар 6 даваа 2 унаатай байгаа юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Гоэйдод унаснаар 4 даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ