Аюулгүй байдлыг хангах асуудал хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-09 15:06:34
ДАНАНГ. /ТАСС/. Удахгүй болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, терроризм болон туйлын тэрслүү үзэлтэй тэмцэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна гэж пүрэв гарагт Филиппиний Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мануэль Тиханки мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

“Түүнчлэн хоёр улсын удирдагчид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хөндөн хэлэлцэнэ. Мөн Филиппин улсын Марави хотод террористуудын эсрэг ажиллагаа явуулахад тусламж үзүүлсэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд биечлэн талархал илэрхийлэх сайхан боломжийг нүүр тулсан энэ уулзалт Филиппиний удирдагчид олгох юм” гэж  Мануэль Тиханки тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ