Анч нохдын сонирхууштай үзүүлбэр

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-08 13:50:46

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд “Түмэн адууны баяр” арга хэмжээний үеэр болсон тайга нохдын тэмцээн олны сонирхлыг татсан юм. Амьд болон амьгүй өгөөшөөр нохдыг анд сургаж буй энэхүү үзүүлбэр нь Монголчуудад эртнээс уламжилж ирсэн ахуйн зан үйл билээ.

Нүүдэлчид нохойг ан авд өргөн ашиглаж, нохойгоо хоточ, хоньч, анч гэх мэтээр нэрлэдэг уламжлалтай. Орчин үед монгол анчид нохойг ан авд ашиглахаа бараг больсон ч хөдөө нутагт малчид тайга нохойгоо сургаж анч, хоньч болгодог уламжлал хэвээрээ байгаа нь олзуурхууштай. Монголчуудын анч нохой нь хошуу урттай, бие зэгзгэр, хөл бэлхүүс нарийн, борви эгц, тагнайн хээ олон байдаг. Анч нохойтой болох хүсэлтэй хүн биеийн эдгээр онцлогуудыг анхаарч, тагнайн хээг тоолон 15-аас дээш тагнайн хээтэй гөлгийг сонгон авдаг бөгөөд тагнайн хээ 19 хүрвэл зүйрлэшгүй хурдан нохой болдог ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд