Төсвийн байнгын хороо үдээс хойш хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-08 10:49:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдана.

Тус байнгын хороо өглөө 9 цагаас хуралдаж төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон ирэх оны төсөв, түүнтэй хамтатган өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байсан ч хуралдаанаа түр хойшлуулжээ.

Одоогийн байдлаар нийт байнгын хороод ирэх оны төсвийг хэлэлцэж буй. Тэдгээр байнгын хороод төсөв хэлэлцсэн тухай санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлэх учиртай. Иймээс бүх байнгын хороодын санал дүгнэлтийг хүлээж авсаны дараа тус байнгын хороо хуралдахаар тогтжээ.
Б.Туул
Холбоотой мэдээ