Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Калибек Кобландин эмгэнэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-26 10:15:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханд авиралт хийгээд буух замдаа 17 уулчин цасан нурангид өртөж амиа алдсантай холбоотойгоор Монгол Улс дахь гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчдийн газар болон олон улсын байгууллагуудын нэрийн өмнөөс Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн бөгөөд Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калибек Кобландин эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлийн мэдэгдэлд “Олон уулчин Отгонтэнгэр хайрханд авиралт хийгээд буух замдаа золгүй ослоор амиа алдсанд Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчдийн газар болон олон улсын байгууллагуудын тэргүүн нар бид гүнээ харамсан гашуудаж байна. Амиа алдсан уулчдын ар гэрийнхэн, найз нөхөд болон Монголын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улс Дипломат корпусын тэргүүн Калибек Кобландин” гэжээ.
Холбоотой мэдээ