Өргөдлийн байнгын хороо Хаврын чуулганы төлөвлөгөөгөө хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр болж, тус байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
Байнгын хороо УИХ-ын хууль тогтоох чиг үүргийн хүрээнд 11 асуудал, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 6 асуудал, мөн бусад асуудлын хүрээнд 3 асуудал шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж Байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох; Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх; Туул голын бохирдлын асуудлаарх Байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоол, 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах; Бага, дунд боловсролын сурах бичгийн агуулга, түүнд тавигдах стандартын асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг хэлэлцэх; “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх; Байнгын хорооны 2016, 2017 оны тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгах, хуралдаанаар хэлэлцэх /хариуцсан сайдын мэдээлэл сонсох/ зэрэг ажлууд багтсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санал хэлж, Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж Байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох асуудлын хугацааг нэг сараар хойшлуулах буюу энэ оны арваннэгдүгээр сард хэлэлцэх санал гаргасныг олонхийн дэмжлэг авав. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Өргөдлийн байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлагдлаа.

Н.Туяа