Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 50 шахам сая төгрөг зарцуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-20 17:18:02
Архангай /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хотын өнгө, үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 63,5 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. Ногоон байгууламжийг сайжруулах ажлыг “Цэцэрлэг өгөөмөр буянтууд” ТББ хариуцан мод тарьж усалгаа, арчилгааны ажлыг хийж байна. Одоогоор 48,6 сая төгрөгийн санхүүжилтийг дээрх байгууллагад олгожээ.

“Цэцэрлэг өгөөмөр буянтууд” ТББ нь өнгөрөгч хаврын мод тарих үндэсний өдрөөр Барилгачдын сад, Жамъян аваргын садуудад гацуур, шар хуайс, агч, монос, голтбор зэрэг 846 ширхэг мод, бут сөөгийг тарьсан байна. Эдгээр тарьсан мод, бут сөөгийг тогтмол усалж, арчлах болон зэрлэг ургамал устгах ажлыг өнөөдрийг хүртэл хийж байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ