Идэвхтэй ажил хайгч 963 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:47:39

2015 оны 10 сарын байдлаар Сүхбаатар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 963 идэвхтэй ажил хайгч иргэн байна. 

Үүнийг боловсролын түвшингээр нь авч үзвэл боловсролгүй 9, бага боловсролтой 32, суурь боловсролтой 98, техникийн боловсролтой 39, бүрэн дунд боловсролтой 605, дипломын буюу дээд боловсролтой 155 иргэн байгаа юм. Үүнээс харахад ажилгүйчүүдийн ихэнх хувийг бүрэн дунд болон дээд болосвролтой иргэд эзлэж байна. Харин 2015 онд хөдөлмөрийн хэлтэст 816 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд үүний 612-т нь иргэд төсөл хөтөлбөр, түр болон байнгын ажлын байранд зуучлагджээ.

Сүүлийн үед ажлын байрны захиалга эрс муудсан байна. Энэ нь улирлын чанартай ажилууд зогссонтой холбоотой.  Ажил хайгч иргэдийн хувьд байнгын ажлын байранд зуучлагдах сонирхол их байдаг.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ