Ахмадуудын бага наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-17 22:22:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хоёр жил тутам болдог уламжлалтай ахмадуудын урлаг, спортын бага наадам болжээ.
- Энэ жилийн хувьд сумын төв, Хантай, Тээл, Хонгор багийн нийт 8 баг тамирчид спорт, урлагийн нийт 12 төрөл, үзэсгэлэн худалдаа, гэрийн даалгавар зэргээр өрсөлдсөн. Шатар, даам, теннис, болейбол, гүйлтийн тэмцээнд ахмадууд идэвхтэй оролцсноос гадна өөрсдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж сумынхаа иргэдэд үйлчилсэн гэж сумын хэвлэл мэдээллийн ажилтан М.Энхмаа ярилаа.
Бага наадамд багийн дүнгээр сумын төвийн багийн 3-р хорооны С.Ариунаа ахлагчтай баг түрүүлж, мөн багийн  1-р хорооны Б.Бямбасүрэн, 2-р хорооны Г.Баасанхүү ахлагчтай багууд эхний байруудад шалгарчээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ