Хүчирхийлэл, хүүхэд хамгаалалтай холбогдох хуулиудын хэрэгжилтийг шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-17 18:54:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болов. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах санал гаргасан. Тэрбээр уг саналаа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Хууль зүйн байнгын хорооны дарга нарт илгээгээд байсан. Түүний саналыг өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн Хууль зүйн байнгын хороотой хамтарсан Ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрөө ахлан ажиллахаар болов.
Н.Туяа
Холбоотой мэдээ