Ерөнхийлөгч Х.Баттулга сайдад нэр дэвшигчидтэй уулзалт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетад ажиллахаар нэр дэвшээд буй сайд нартай Ерөнхийлөгч өнөөдөр уулзахаар болжээ.
Шинэ сайд нарын нэрсийг МАН-ын бүлгээс эцэслэн тогтоож, Ерөнхийлөгчид өнгөрөгч пүрэв гарагт өргөн барьсан. Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл тэрхүү албан тооттой танилцсан эсэх нь тодорхойгүй байсан юм.
Ерөнхий сайд энэхүү асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх эрхтэй. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн саналыг хүлээзнэж өдийг хүрсэн.
Уулзалт Төрийн ордонд одоо 10:30 минутад болох юм.

Б.Туул