Алдарт бөхийн нэрэмжит, U23 тэмцээний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-16 11:55:08
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978”, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалт алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох чөлөөт бөхийн U23 тэмцээн Сэлэнгэ аймагт боллоо. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан уг тэмцээнд “Алдартан”, “Женко”, “Цасын барс”, “Хилчин”, “Булган СДС”, “Харгант Цамхаг”, “Ирээдүйн хүчтэн”, “СДС”, “Алдар”, “Орхон Ирээдүйн одод”, “Аврагч СХ”, “Ирээдүй”, “Мон-Алтиус”, “Налайх Мөнхийн хүчтэн”, “Үндэсний Биеийн тамирын дээд сургууль”, “Арслан, “Мэргэд Хангай”, “Хангарьд, “Хасу мегаватт”, “Сэлэнгэ” гэсэн нийт 20 байгууллагын 184 тамирчин эрэгтэй, эмэгтэй 8 жинд оролцож, хүчээ үзлээ.
Тус тэмцээн Д.Оюунболд агсны хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн юм. Нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Баттулга, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямба, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Шинэ бадрах” компанийн захирал Д.Бадрах, Монгол Улсын ардын багш Ч.Дамдиншарав, Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр, “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр, Д.Оюунболд агсаны хүү, “Мэргэд хангай” клубын захирал О.Жаргалцэнгэл, Алтанбулаг сумын Засаг дарга Б.Батсайхан, Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Ц.Баярсайхан, Д.Оюунболд агсаны гэргий н.Наранцэцэг, охин О.Удвалжаргал, хүү О.Жаргалцэнгэл, гавьяат тамирчин Дорждамба нар оролцлоо.
Тэмцээний нээлтийн үеэр Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал Олимпийн алдар одонгоор, Шавь М.Төмөртогоо, н.Бат-Амгалан, н.Батхүрэл нарыг “Ялалт” одонгоор шагналаа. Мөн Оюунболд агсаны гэр бүлээс Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав, Засаг дарга Ш.Оргил, “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр, Магсар агсны хүү Мягмар, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, шавь М.Төмөртогоо, Ц.Цогбаяр нарт дурсгалын зүйл гардууллаа.
Ингээд дэлхийн аваргын төлөө сонгон шалгаруулах сорил тэмцээний аваргуудаар Хангарьд клубын Б.Чимгээ, “Алдар”-ын Б.Болортуяа, н.Цогбадрах, “Хилчин” клубын Э.Гантуяа,  “Арслан”-гийн Т.Тулга, М.Хишигмаа,  “Хасу”-гийн Б.Батсүх,  “Харгант”-ын Т.Мөнгөншагай, “Алдар” спорт хорооны н.Отгонжаргал, “Аврагч” спорт хорооны н.Болортуяа,  “Алдар” спорт хорооны н.Номин-Эрдэнэ, “Женко” клубын н.Баасан, “Алдар” спорт хорооны н.Ганмөнх, “Арслан” н.Лрагвагэрэл нар хүртэж, аваргын алтан медалийн эзэд болсон. Мөн тэмцээний уран барилдааны шагналыг спортын мастер Т.Тулга, “Женко” клубын Б.Болортуяа нар хүртлээ.  
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Б.Эрдэнэболд, хяналтын шүүгчээр Г.Амархүү, д/ахлах Л.Болормаа, Х.Ганболд, Б.Раднаа, Б.Алтангадас, дэвжээний хажуу шүүгчээр М.Баярсайхан, Л.Жаргалсайхан, Л.Ганзориг, Ж.Лхагвасүрэн, Улсын шүүгчид С.Батсүх, Л.Урианхай, Б.Жаргалсайхан, Л.Нэргүй, Э.Батсүх, Б.Золзаяа, Э.Батнасан, Б.Энхжин, С.Цогтбаяр, Л.Лхагвадорж, техникийн шүүгчид М.Энхмөнх, Ж.Баасанбат, тайлбарлагчаар С.Занданбат, нарийн бичгээр Б.Манлайбаатар, Б.Амаржаргал нар ажиллалаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ