Зон олны намын даргаар П.Очирпүрэвийг бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-11 16:54:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зон олны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Зон олны намын Бага хурал өнгөрсөн сарын 23-нд хуралдаж, Э.Одбаярыг өөрийнх нь хүсэлтээр намын даргын ажлаас чөлөөлж, П.Очирпүрэвийг намын даргаар сонгосон байна.  

Намын даргыг шинээр сонгосон Зон олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй, тухайн намын дүрмийн зохицуулалтад нийцсэн хэмээн дээд шүүхээс үзэж, улс төрийн намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ