Сэлэнгийн ногоочид чуулж, үзэсгэлэнгээ гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-11 10:10:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-13-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо тус аймгийн ногоочид чуулж, алтан намрын өгөөж хишиг төрөл бүрийн ногоогоороо үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.
Ирэх пүрэв, баасан гарагт буюу энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын төв “Партизан”-ны талбайд "Ногоочдын зөвлөгөөн-2017" буюу "Сэлэнгийн ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодын ногоочид хамрагдаж, үржил шимт цэвэр эко хөрсөнд тарьж ургуулсан хүнсний төрөл бүрийн ногоогоо дэлгэх ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ