Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардлаа

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-10-04 16:07:03
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.
·  1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
·  1989 онд Батлан хамгаалахын их сургууль
·  1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт
·  2000 онд МУИС тус тус төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй. 
·  1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
·  1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
·  1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
·  1996-1997 онд МАХН-ын “Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал
·  1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
·  1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
·  2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
·  2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
·  2000-2004 онд УИХ-ын гишүүн
·  2004-2008 онд УИХ-ын гишүүн
·  2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд
·  2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
·  2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
·  2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
·  2012-2013 онд УИХ-ын гишүүн
·  2014-2016 онд Монгол Улсын Шадар сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд