Энэ сард шороон болон цасан шуургатай байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-04 15:33:54
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурах төлөв ажиглагджээ. 

Түүнчлэн энэ сард агаарын температур 6 градус дулаан буюу уур амьсгалын дунджийн орчим байх аж. Харин гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч, шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байх юм.

Тухайн сард орох хур тунадасны хэмжээ олон жилийн дундаж орчим байна. Эхний арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байгаа талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ