Эдийн засгийн байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо одоо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах гэж байна.
Хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тус төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үеэрээ, "Эдийн засгийн идэвхжил сэргэж, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт, улсын эрсдэл буурч буй өнөөгийн нөхцөл болон хүлээгдэж буй цаашдын төлвийг харгалзан банк, санхүүгийн системийн санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах шаардлагыг харгалзан төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан" хэмээн хэлж байсан юм.
Б.Туул