Эцэг эхчүүд өөрсдийн хүч, хөрөнгөөр хүүхдүүдийнхээ тоглох орчинг тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-03 09:04:35
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Цэнхэр дэлхий” 10 дугаар цэцэрлэгийн эцэг эхчүүд өөрсдийн хөрөнгөөр хүүхдүүдийнхээ тоглох орчинг иж бүрэн тохижуулсан байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн цэцэрлэгтээ даатгаад орхих бус өөрсдийн боломж нөөцөд тулгуурлан хамтын хүчээр бүтээн байгуулалт өрнүүлж хүүхдийн стандартад нийцсэн савлуур, сүүдрэвч, гулгуур зэрэг 12 төрлийн тоглоомыг хийж цэцэрлэгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Цэнхэр дэлхий цэцэрлэгийн хамт олон хүүхдийнхээ төлөө “За” гэж  өөрсдийн хүч хөдөлмөрөөр нэгдсэн эцэг эхчүүдэд талархал илэрхийлж байлаа. Мөн хамгийн олон хүүхдийн талархал хүлээсэн тоглоом бүтээсэн эцэг эхчүүдийг шалгаруулж шагнаж урамшууллаа.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ