Малчид 40 шахам мянган тонн өвс нөөцөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-29 17:05:53
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт малчид өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хангаж 39513 тонн өвс нөөцөлсөн байна. Энэ жил гандуу болон гантай байсан өмнө зүгийн сумын малчид гаднаас өвснийхээ хэрэгцээг хангаж, худалдан авч нөөцөлж байгаа юм. Зуншлага  тааруу байсан Могод сумынхан 1750 тонн өвс авч хэрэгцээт өвснийхээ 87,5 хувийг аваад байна.
Мөн хангайн бүсийн хадлангаа өөрсдөө хадаж байгаа Тэшиг, Сэлэнгэ, Хангал суманд малчид хэрэгцээт өвснийхээ 50-71,8 хувийг бэлтгэлээ гэж аймгийн Xүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн А.Ганхуяг мэдээллээ. Баян-Агт, Баяннуур, Хишиг-Өндөр, Рашаант суманд өвс бэлтгэх, нөөцлөх ажил удаашралтай 10 хувьд ч хүрээгүй байгаа аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ