Завханы сум бүр өсвөрийн аврах бүлэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-25 13:40:41
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Онцгой байдлын газраас өсвөрийн аврах бүлгийн хүүхдүүдэд зориулан чадавхижуулах сургалт дадлагыг хийж сургалтанд 70 орчим хүүхэд оролцжээ. ”Гамшгийн эрсдэлийн бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох зорилготой тус сургалтыг цаашид аймгийнхаа 24 сумд явуулах юм.
Өнөөдрийн байдлаар Завханы долоон сумд “Өсвөрийн аврагч” бүлгийг байгуулж чадавхижуулах, сургалт дадлагыг хуваарийн дагуу хийж байна. Дадлага сургалтыг аймгийн Онцгой байдлын газар, ДЗМОУБ “Завхан-хангай” ОНХХ-тэй хамтран удирдамж, төлөвлөгөөний дагуу явуулдаг бөгөөд энэ сард Тосонцэнгэл, Их-Уул сумын  “Өсвөрийн аврагч” бүлгүүдийн 70 орчим  гишүүнийг чадавхжуулаад байна. 
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ