Ахмад бөхчүүдийн барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-20 23:24:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн ахмадын хорооноос олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан 40-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдааныг зохион байгуулж бөхчүүддээ хүндэтгэл үзүүлнэ. Тус аймгийн хэмжээнд 11118 ахмад настан байдаг бол харяалалгүй 7691 ахмад байдаг судалгаа гарчээ. Харин 100-аас дээш насны 5 ахмад байгаа бол хамгийн өндөр настай нь Шинэ-Идэр сумын иргэн Цогдог 105 настай гэнэ.
Мөрөн сумын хэмжээнд 3300 ахмадаас 2400 ахмад байдаг байна. Олон улсын ахмадын баярын өдрийн хүрээнд аймгийн Ахмадын хорооноос  зорилтот бүлгийн нэг ахмадад тусламжийн гар гэсэн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн ахмадуудын дунд шатар, дуу бүжиг зэрэг олон тэмцээн наадам тусгай хөтөлбөрийн дагуу явагдах ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ