Сургалт, сурталчилгааны хуудсаар дамжуулан 8000 орчим иргэнд мэдээлэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-19 16:02:43
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой байдлын газраас Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин гэхчлэн 13 сумын иргэдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулсан байна.
Энэ сургалтанд сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон тооны бус алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагч, иргэд оролцжээ. Сургалтаар “Ерөнхий зориулалтын мэргэжил”-ийн ангийг түшиглэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг” байгуулж гал унтраах багаж зэвсэглэмжийг ашиглах болон гал түймэр унтраах дадлага сургуулийг хийлгэжээ. Сургалт, дадлагад нийт 792 ажилтан, албан хаагч, ард иргэд хамрагдсан байна. Дээрх гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийнхэн өнгөрсөн гурван сарын хугацаанд давхардсан тоогоор 78 удаагийн мэдээ мэдээллийг иргэдэд сургалт, сурталчилгааны хуудсаар дамжуулан хүргэсэн байна. 13 сумын 8000 орчим иргэнд гал түймрээс сэргийлэх, тэмцэх талаарх мэдээллийг хүргэжээ. Цаашид аймгийн Онцгой байдлын газраас удирдлагаар хангаж гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгйн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ