Завхан аймгийн сурагчид “Азийн их сургууль”-д хөнгөлөлттэй суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-10 16:14:03
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд хүүхдийнхээ тоогоор тэргүүлдэг Жавхлант цогцолбор сургууль өнгөрсөн хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадад алт 10, мөнгө тав, хүрэл 10 медаль хүртэж аймгийн хэмжээнд тэргүүлжээ.

Харин энэ хичээлийн жилд сургалтын чанараа дээшлүүлэн хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлж, “Сайн багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажиллахад бэлэн болжээ. Мөн Дэлхийн шилдэг 500 сургууль, Азийн шилдэг 100 сургууль, Тайванийн шилдгийн шилдэг таван сургуулийн нэг болох “Азийн их сургууль”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж энэ хичээлийн жилд тус сургууль төгссөн таван сурагч хөнгөлөлтэй суралцахаар болжээ. Дашрамд Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн таван сургуулиас нийт 20 сурагч Азийн их сургуульд суралцахаар болсон байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ