Ээлжит бус чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-06 16:36:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ээлжит бус чуулган Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөрт багтаан хэлэлцэж дуусгах хуулийн хугацаатай ч одоогоор хуралдах эсэх нь тодорхойгүй байна. 

УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 11.40 цагийн үед эхэлсэн ч МАН-ын бүлэг Тусгай хяналтын дэд хороо хуралдах хүртэл завсарлага авснаар  түр завсарлаад байгаа юм. Гэвч Тусгай хяналтын дэд хороо мөн одоог хүртэл хуралдаагүй, хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн тус дэд хороог хуралдуулах шаардлагагүй гэж гишүүд нь үзсэн тухай мэдээлэл ч байна. Дашрамд дурдахад, хэрэв Тусгай хяналтын дэд хороо хуралдвал тус дэд хорооны бүрэлдэхүүнд багтдаггүй ч хуралдаанд нь оролцох хүсэлтээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Б.Энх-Амгалан нар хүргүүлээд байгаа аж.
 

Н.Туяа

Холбоотой мэдээ