Франц хамгийн том хөлөг онгоцоо илгээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-06 10:35:19

ПАРИС. /BBC/. Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх ажиллагаанд оролцуулахаар Франц хамгийн том хөлөг онгоцоо илгээжээ.

Хөлөг онгоц илгээснээр Францын сөнөөгч онгоцуудын агаарын цохилт өгөх хугацааг богино болгох юм. Өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан АНУ тэргүүтэй эвсэлд Франц нэгдэж, энэ жилийн есдүгээр сараас эхлэн Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч байна.

Нисэх онгоц тээгч “Шарль де Голль” хөлөг онгоцыг аль хэдийн илгээжээ.

Францын цорын ганц уг хөлөг онгоцыг өнгөрсөн 2-4 дүгээр сард Персийн булан дахь Францын сөнөөгч онгоцуудыг байрлуулах бааз болгон ашиглаж байжээ.

Одоогийн байдлаар “Лалын улс”-д агаараас цохилт өгөх Францын зургаан “Мираж” сөнөөгч онгоц Йордонд, зургаан “Рафаль” сөнөөгч онгоц Арабын Нэгдсэн Эмирт Улсад байрлаж байна.

Уг хөлөг онгоцонд 40 орчим нисэх онгоц байрлуулж, өдөрт 100 удаагийн нислэг үйлдэх боломжтой ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ