Монгол улс ОХУ-тай эрчим хүч, экологийн салбарт гэрээ байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЗАВИДОВО./TASS/. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол улс ОХУ-тай эрчим хүч, экологи, тээврийн салбарт гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай бямба гарагт Монгол Улсаас ОХУ-д суух элчин сайд Б.Дэлгэрмаа сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга албан ёсны айлчлал хийх гэж байна. Тус айлчлалаас бид их зүйл тухайлбал, эрчим хүч, шатахуун, транзит тээврийн салбарт мөн байгаль хамгаалах чиглэлд хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурна гэж хүлээж байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын 65 бизнесмен багтаж байгаа” хэмээн элчин сайд хэлжээ.
Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухайгаа ТАСС агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдээлж байсан юм.
Дорнын Эдийн засгийн 3 дугаар чуулга уулзалт Владивосток хотод 9 дүгээр сарйн 6-7-нд болно. Тус чуулга уулзалтад 24 орны төлөөлөгчид, түүний дотор Япон, БНХАУ, Канад, Австрали, Их Британи, АНУ, ХБНГУ оролцохоо мэдэгдээд байгаа аж.

О.Барс