Киев хотын сэлэмтэй хөшөөг дэлбэлэхийг завджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ./TASS/. Украинд Оросын газрын зураг дээр сэлэм зоосон дүрс бүхий хөшөөг дэлбэлэхийг завджээ. Энэ тухай баасан гарагт Киевийн цагдаагийн төлөөлөгч ТАСС-д мэдээллээ.
“Хөшөө рүү дэлбэрэх төхөөрөмж шидсэн ч хөшөө гэмтээгүй, харин хажууханд нь 10 см-ийн гүнтэй хонхор үүссэн” хэмээн төлөөлөгч ярьжээ.
Мөн 8 дугаар сарын 24-нд үл мэдэх этгээд уг хөшөө рүү цагаан будаг цацсаныг цагдаагийнхан баталсан байна.
2,5 м-ийн өндөртэй дээрх хөшөөг Киев хотод 8 дугаар сарын 15-нд босгожээ. Уг хөшөө нь Оросын газрын зураг дээр сэлэм зоосон байгаагаар бүтээгдсэн ба хөшөөний суурин дээр нь Украины сүлд, шар цэнхэр далавчтай сахиусан тэнгэрийг дүрсэлсэн байдаг байна. Энэхүү зохиомжийг Донбассд болсон хүчний ажиллагааны оролцогцдод зориулан олон нийтийн байгууллагууд босгон хотдоо бэлэглэжээ.

О.Барс