“Манчестер Сити” клуб довтлогч А.Санчесын төлөө 60 сая евро төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-15 15:52:36
ЛОНДОН./TASS/. Английн хөлбөмбөгийн “Манчестер сити” клуб “Арсенал” клубын довтлогч Алексис Санчесыг худалдаж авахаар төлөвлөж байгаа тухай Британийн “The Telegraph” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, “Манчестер Сити” өдгөө 28 настай Чилийн иргэний төлөө 60 сая евро /66 сая доллар/ төлөхөд бэлэн байгаа төдийгүй тоглогчид долоо хоног тутамд 400 000 еврогийн цалин өгөх санал тавьж байгаа ажээ. А.Санчесын “Арсенал”-тай байгуулсан гэрээ нь 2017/2018 оны тоглолтын улирлын эцсээр дуусч байгаа ажээ.

А.Санчес “Арсенал” клубт 2014 оноос хойш тоглож байгаа ба тэрбээр өнгөрсөн тоглолтын улиралд 51 тоглолт хийж 30 гоол оруулжээ. Клубт тоглосон хугацаанд нийтдээ 103 тоглолт хийж, 53 гоол оруулсан байна. Чилийн иргэн тэрбээр гэмтлийн улмаас Английн аварга шалгаруулах тэмцээний 8 дугаар сарын 11-нд болсон эхний тоглолтонд тоглож чадаагүй аж.
О.Барс 
Холбоотой мэдээ