Сьерра-Леонд үер, хөрсний нуралт болсны улмаас 300 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-15 08:10:35
ФРИТАУН. /Reuters/. Баруун Африкийн Сьерра-Леон улсын нийслэл Фритаун хотоос холгүй орших газарт өчигдөр үер болж, хөрсний нуралт үүссэний улаас 300 гаруй хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна.

Гамшиг болсон газарт аврах, эрэн хайх ажиллагаа ид өрнөж байна гэж тус улсын УЗН-ийн албаны хүмүүс мэдээллээ.

Сьерра-Леон бол дэлхийн хамгийн ядуу буурай улсуудын нэг юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, уулын бэлд орших ядуусын тосгон үерт автаж, хөрсний нуралтад дарагдсан аж.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ