Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр Сингапур улстай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-09 16:21:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй Сингапурын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Кэвин Шумтай уулзлаа.

 Ирэх жил ашиглалтад орох Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад  Сингапурын Чанги нисэх буудлаас туршлага судлах, тус нисэх буудлын зөвлөх үйлчилгээг авах, Сингапурын нисэхийн академид мэргэжилтэн бэлтгэх, сургах цар хүрээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн илэрхийлэв.

 Харин Сингапурын тал дээрх асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж  ажиллахаа илэрхийлээд нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж буй Монгол улстай туршлага судалж, хамтран ажиллахаар боллоо.

Б.Заяа
Холбоотой мэдээ