Гашуунсухайт боомт өдөрт 3000 автомашин шалган нэвтрүүлэх боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод хил хэвтрэх баримт бичиг шалгагчийн 14 бүхээгийг шинээр байгуулсан талаар Сангийн яамнаас мэдээлэв.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор БНХАУ руу нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, урт дараалал үүссэний улмаас нэг удаа хилээр гарахдаа 3-4 өдөр зарцуулдаг байсан. Тэгвэл хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, 14 бүхээг шинээр байгуулснаар дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг нэг минутын дотор багтаан шалгах боломжтой болж байна.
Тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг нэвтрүүлдэг байсан бол энэ өдрөөс эхлэн 3000 автомашин шалгах боломжтой боллоо. Ингэснээр эрдэс баялгийн экспортоос улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа юм.

Ч.Ариунболд