Архангай аймгийн брэнд болсон "Адуучин" тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 12,13-нд "Адуучин" тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Жил бүр болдог энэхүү тэмцээнийг сонирхон хөдөө хотгүй зорьж очдог олон хүн бий. Мөн гадны аялагч жуулчид ч ихэд сонирхон ирж үздэг Архангайн брэнд бэсрэг наадам юм.
"Адуучин" тэмцээнээр адууг явган болон морьтой уургалах, уурга шүүрэх, эмнэгсургах, айраг уух, дэмбээдэх зэрэг уралдаан тэмцээн болохоос гадна хурдан дааганы уралдаан, хүчит бөхийн барилдаан болно. Энэхүү арга хэмжээг энэ жил Хашаат сумын НАМЗХ зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр сумын ЗДТГ, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, Хашаат сумын Цагаан хад багийн С.Дамбаа агсны үр хүүхэд, Жаргалант багийн залуучууд оролцож байгаа ажээ.

Б.Гэрэлт-Од