Ширээний теннисний ахмадын улсын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-26 20:23:05
Булган /МОНЦАМЭ/ Улсын аварга шалгаруулах Ширээний теннисний 20 дахь удаагийн тэмцээн Булган аймгийн Булган суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Тэмцээнд Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь зэрэг 11 аймаг, нийслэл, “Хангарьд”, “Жигүүр” зэрэг клубын 150 гаруй тамирчид оролцсон байна.
Булган аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын "Ширээний теннисний холбоо" хамтран зохион байгуулсан тэмцээний 40-49 насны  ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс
“Улаанбаатар хотын цахилгаан  түгээх сүлжээ” компаний тамирчин, ОУХМ О.Бадамцоо, эрэгтэйчүүдээс “Хангарьд” клубын тамирчин, спортын мастер Ч.Нямаа, 50-59 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс “ТЭЦ-4” багийн тамирчин, спортын мастер Д.Оюунцэцэг, эрэгтэйчүүдээс Булган аймгийн тамирчин, дэд мастер Д.Эрдэнэ, 60-аас дээш насны ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс “Шинэ–Өгөөмөр” багийн тамирчин, спортын мастер Д.Оюунчимэг, эрэгтэйчүүдээс ӨМӨЗО-ны Хөх хотын тамирчин Соёлт аварга боллоо.
Мөн багийн төрлөөр аваргуудыг шалгаруулахад 40-49 насны  эмэгтэй багаас “Хангарьд” клуб, эрэгтэй багаас Булган аймгийн 1-р баг, 50-59 насны эмэгтэй багаас “ТЭЦ-4” баг, эрэгтэй багаас Булган аймгийн 1-р баг, 60-аас дээш насны  эмэгтэй багаас “Улаанбаатар хотын цахилгаан  түгээх сүлжээ” компаний баг, эрэгтэй багаас “Шинэ-Өнөөдөр” багийн тамирчид тодорлоо.
Эмэгтэй  дан хосын  төрөлд спортын мастер Одончимэг, Алтанцэцэг, эрэгтэй  дан хосын төрөлд спортын мастер Мөнхсайхан, Ган-Эрдэнэ, холимог хосын төрөлд спортын мастер Лхагвадорж, Одончимэг нар шалгарлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ