“Чадварлаг тогооч” уралдаан удахгүй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬЭнэ уралдааныг С.Удвалын нэрэмжит 11-р цэцэрлэгийн Монгол улсын мастер тогооч Т.Одонзориг аймгийнхаа нийт цэцэрлэг, сургуулийн тогооч нарын дунд хоёр жилд нэг удаа өөрийн нэрэмжит болгон зохион байгуулдаг. Энэ удаа БСГ, ХХААГ, МХГ, Монголын мастер тогоочдын холбоо, Аймгийн тогоочдын холбооны салбар зөвлөлтэй хамтран тун удахгүй зохион байгуулах гэж байна.
Уралдааныг аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангах, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн тогооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээл бэлтгэн нийлүүлэгчдэд хүүхдийн хоногийн хоолны илчлэг, үндсэн шимт бодисыг тооцох, хоногийн хоол хүнсээр авбал зохих хоол хүнсний хэрэгцээг тооцох аргачлалыг эзэмшүүлэх, бүсийн уралдаан тэмцээнд оролцох тогооч нарыг шалгаруулах зорилгоор тус уралдааныг ийн зохион байгуулдаг байна. Тус уралдаанд Өмнөговь аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тогооч, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид оролцох бөгөөд 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Өмнөговь аймаг С.Сумьяа