Богд Хан ууланд гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-03 17:04:56

Богд Хан уулын Баруун ширээтийн оргил руу өгсөх замд гэрэл зурагчин  Б.Маралгуагийн “Уулын домог” хэмээх гэрэл зургийн  үзэсгэлэн гарчээ.

Тэрбээр хоёр сарын хугацаатай Швейцарийн Бэллвал мужид олон улсын гэрэл зурагчидтай хамт урлангаар хангах “Smart” хөтөлбөрт хамран, тэндхийн хүрээлэн буй орчин, байгаль, уулсын гэрэл зургийг дуран авайдаа буулгасан юм. 

Үзэсгэлэнд түүний Швейцарийн Альпийн нуруунд болон Монголд авсан уран бүтээлүүдийг дэлгэжээ.

Тус үзэсгэлэнг гэрэл зурагчдын чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор МУЗ-өөс зохион байгуулж байна. 

Үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ