НҮБ: Киприйн асуудлаарх бага хурал үр дүнгүй болсонд бүгдээрээ буруутай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ./TASS/. Швейцарийн Кран-Монтана хотод болсон Киприйн асуудлаарх бага хурал үр дүнд хүрэлгүй дууссан нь аль нэг талын буруу биш, харин хэлэлцээнд оролцогчдын бүгдийнх нь буруу гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Киприйн асуудлыг зохицуулах тусгай зөвлөх Эспен Барт Эйде мэдэгдлээ.
Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хаалттай хуралдаанд оролцсоныхоо дараа сэтгүүлчдэд ингэж мэдэгдсэн байна.
“Одоо бол бие биенийгээ буруутгах цаг биш ээ. Кран-Монтана хотод зөвшилцөлд хүрч чадаагүй явдал нь бүгдийнх нь хувьд бүтэлгүйтэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж Э.Б.Эйде дүгнэн хэлжээ.
Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис болон Киприйн арал дахь туркчуудын удирдагч Мустафа Акынжи нар цаашид яах вэ гэдэг талаар нухацтай бодно гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
Киприйн асуудлаарх хэлэлцээний ээлжит үе шат Кран-Монтана хотод 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 7 хүртэл НҮБ-ын ивээл дор явагдсан бөгөөд түүнд Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис, арал дээр амьдардаг грекчүүдийн удирдагч, арал дээр амьдардаг туркчүүдийн удирдагч нараас гадна Их Британи, Грек, Турк, Европын Холбооны төлөөлөгчид ажиглагчаар оролцсон байна.
Бага хурлыг хааж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлэхдээ “Грек-Турк, Кипр-Туркийн талуудын хооронд хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөөн байсан нь хэлэлцээр байгуулах боломжийг алдагдууллаа” гэжээ.

Х.Сарнай