Хачигт хазуулж, “Энцефалит” халдвар авсан гурван тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-19 09:06:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотод хачигт хазуулж, “Энцефалит” халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн талаар “Интерфакс” агентлаг мэдээллээ.

Халдвартай хачигт хазуулснаар хүний төв мэдрэлийн систем гэмтэж улмаар үхэлд ч хүргэх аюултай юм. Зуун хачигны зургаа нь “энцефалит” халдвар тараадаг гэсэн судалгаа бий.  “Энцефалит” халдвар авсан хүнд 2-3 долоо хоногийн дараа сульдах, халуурах, бөөлжих цаашлаад ухаан алдах, цаг хугацаа болон орчны баримжаа алдах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна. Энэ төрлийн халдвар нь Европын орнуудад түлхүү ажиглагддаг бөгөөд хонь, ямааны сүүгээр ч хүнд дамждаг аж.

Дашрамд дурдахад он гарсаар Москва хотод хачигт хазуулсан нийт 6798 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 1000 тохиолдоор буусан үзүүлэлт юм.

Л.Нандиа
Холбоотой мэдээ